Atsisiųsti pateiktį
Pateiktis įkeliama. Prašome palaukti
1
Lab 16
2
Хөвөгч таслалтай тооны харьцуулах командууд
MIPS процессорын хөвөгч таслалтай тоотой ажилладаг FPA чип нь хөвөгч таслалтай тоон дээр нөхцөл шалгах үйлдлийг гүйцэтгэж чадах ба хэрэв тухайн нөхцөл үнэн эсвэл худлаа тохиолдолд төлвийн битийг логик 1 эсвэл 0 болгодог. Бид энэ лабораторийн хичээлээр хөвөгч таслалтай тоон дээр нөхцөл шалгалт хийдэг командуудтай танилцах болно.
3
Агуулга Харьцуулах командууд: c.eq.s, c.lt.s, c.le.s
Удирдлага шилжүүлэх командууд: bc1f, bc1t Төлвийн бит Нъютоны арга
4
Асуулт FPA (floating point accelerator) болон coprocessor 1 хоорондоо ялгаатай юу?
5
Хариулт Ялгаагүй. Адилхан нэг юм.
6
FPA чип Дээхэн үеийн MIPS процессорууд хөвөгч таслалтай тоон дээрх үйлдлүүдээ coprocessor 1 гэж нэрлэгдэх хөвөгч таслалтай тооны боловсруулалт хийдэг гадаад чипний тусламжтай гүйцэтгэдэг байжээ.MIPS процессор coprocessor 1 чиптэй холбогдож ажиллахдаа тусгай командууд хэрэглэдэг. Тухайлбал өгөдөл дамжуулахын тулд mtc1, mfc1 командуудыг ашиглана. Харин өнөө үед MIPS процессор өөртөө хөвөгч таслалтай тооны боловсруулалт хийдэг байгууламжийг агуулдаг болсон. Хөвөгч таслалтай тооны үйлдлийг тусгай чипийн тусламжгүйгээр өөрөө бие даан хийдэг болсон ч хэрэглэгдэж буй командууд нь адилхан хэвээр үлдсэн.
7
MIPS процессор хөвөгч таслалтай тооны үйлдлийг coprocessor 1 гэж нэрлэгдэх тусгай чипний тусламжтай гүйцэтгэдэг байжээ.
8
Асуулт Хөвөгч таслалтай хоёр тоог тэнцүү эсэхийг шалгах нь ямар ч асуудалгүй юу?
9
Харьцуулах командууд Хөвөгч таслалтай хоёр тоо хоорондоо яг тэнцүү эсэхийг шалгах нь тийм ч сайн санаа биш юм. Учир нь хөвөгч таслалтай тооны тооцоолол нь ЯГ найдвартай байж чаддагүй. Зарим тохиолдолд математик талаасаа тэнцүү байсан ч компъютерт тийм байж чаддагүй.
10
Удирдлага шилжүүлэх командууд
Хөвөгч таслалтай тооны удирдлага шилжүүлэх командууд coprocessor –ийн condition төлвийн битийн утгаар шийдвэр гаргадаг. bc1t команд хэрэв condition бит ==1 буюу нөхцөл үнэн гэсэн тохиолдолд програмын удирдлагыг шилжүүлнэ. Харин bc1f командын хувьд condition төлийн бит утга ==0 буюу нөхцөл худал гэсэн тохиолдолд биелж програмын удирдлагыг шилжүүлнэ.
11
Команд Үйлдэл bc1t label Coprocessor 1 –ийн condition төлвийн бит ==1 буюу нөхцөл үнэн тохиолдолд label хаяг руу үсрэнэ. bc1f label Coprocessor 1 –ийн condition төлвийн бит ==0 буюу нөхцөл худал тохиолдолд label хаяг руу үсрэнэ.
12
Удирдлага шилжүүлэх командын хойноос нэг команд биелэх хугацаа буюу нэг командын branch delay шаардагддаг. Техник хангамжийн хувьд удирдлага шилжүүлэх команд бүрийн хойноос нэг nop команд шаарддаг. Харин SPIM програмын хувьд бид setting menu –> branch delay –-ээс branch delay –г disable болгоод branch delay –г тооцохгүй байж болно.
13
Асуулт bc1t команд хаана биелэгддэг бэ? FPU эсвэл CPU ?
14
Хариулт CPU. Хэдийгээр команд битийг FPU –д шалгадаг ч үр дүн нь CPU –ын програмын тоолуур регистрт нөлөөлдөг тул уг командыг CPU –д биелэдэг гэж үзэж болно.
15
Жишээ Дараах програм хөвөгч таслалтай A, B хоёр тооны аль багийг хэвлэнэ. Ингэхдээ эхлээд A B тоонуудын утгыг регистрүүдэд ачаална.
16
Үүний дараа A<B эсвэл B<A гэдгийг шалгана
Үүний дараа A<B эсвэл B<A гэдгийг шалгана. Хэрэв дээрх хоёр нөхцлийн аль аль нь худал бол A==B гэсэн үг юм.
17
Хоосон дөрвөлжингүүдийг нөхөж бичээрэй.
Асуулт Ялгаатай харьцуулах үйлдлүүдээс болж дараах гурван боломж байна. Хоосон дөрвөлжингүүдийг нөхөж бичээрэй.
18
Хариулт
19
Бүтэн програм
22
Асуулт FPU –ын condition төлвийн битийн утга дараагийн харьцуулах команд биелэгдтэл өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдаж чадах уу?
23
Хариулт Тийм.
24
Condition төлвийн бит Condition төлвийн битийг нэг бит хэмжээтэй регистр –тэй адилхан гэж төсөөлж болно. Тиймд уг төлвийн бит нь дараагийн харьцуулах команд биелэтэл өмнөх утгаа алдалгүй хадгалж байдаг. Дараах програм нь $f12 регистрт $f0 $f2 регистрүүдийн аль бага утгатайнх нь утгыг хуулна. Хэрэв эдгээр регистрүүдийн утгууд хоорондоо тэнцүү байвал аль альных нь утгыг $f12 –т хуулна.
26
Асуулт c.eq.s командыг ашилган нөхцөлт давталт хийж болох уу?
27
Хариулт Үгүй. Хөвөгч таслалтай тооны тооцоолол ЯГ найдвартай байж чаддагүй учир үл дуусах давталт үүсэх эрсдэлтэй.
28
Нютонын арга Тооны квадрат язгуурыг Нютоны алгоритмыг ашиглан олдог. Дараах програмын кодыг харъя.
32
Лабораторын даалгавар
Гарнаас тойргийн радиус өгөхөд тойргийн урт, талбайг олдог програм бич.
Panašios pateiktys
© 2025 SlidePlayer.lt Inc.
All rights reserved.